Залуу бүсгүй нялх хүүхдийн өхөөрдөм эгдүүтэй царайг харан зогсоно.
Буржгар шар үс,том цэнхэр нүд,жижэг улаан уруул нь яг л зурган дээр байдаг шиг,бүсгүй амьдралдаа харж байсан хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байлаа.Охины хацрыг хэчнээн үнсээд ч ханамгүй,үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч ЮгЮхЮд багадах мэт санагдана. Гэнэт "надад битгий хүр намайг эрхлүүлэх эрх танд байхгүй" гэсэн дуу сонсогдов.Залуу бүсгүй цочин эргэн тойрноо харлаа.Хүүхэд тэр 2оос өөр хэн ч тэнд байсангүй.Нөгөө дуу дахин дахин сонсогдоход нялх хүүхэдрүү очлоо.Ээ бурхан минь дөнгөж төрсөн хэрнээ ярьж байв.
"надад битгий хүр надаас холд "гэв. Бүсгүй учирлан "би дан эрэгтэй хүүхдүүдтэй.
Тэд ч гэсэн маш хөөрхөн. Гэхдээ охин хүүхэд илүү хаыр хүргэм байна. Тийм болохоор чамайг үнсэхийг хүссэн юм гэв. Тэгэхэд охин "үнсүүлмээргүй байна" хэмээн уйлж эхлэв.
Бүсгүй гайхан яагаад? гэж асуув.Яагаад гэдгийг та өөрөөсөө асуу. Та мэдэж байгаа гээд улам чанга уйлав. Бүсгүй юу болсныг санах гэж оролдож байтал ухаан оров.Нүдээ нээгээд харвал эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа Норкозноос болоод гэдэс нь хүчтэй өвдөж байв. Танил эмч нь бүсгүйд дөхөж очоод "Хурдан эдгээрэй Амийг чинь арай гэж аварлаа. Мартаснаас таны авхуулсан хүүхэд охин байсан шүү"гэж хэлэв.