Sunday, March 21, 2010
КИПР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАР
Хэрвээ Та Кипр улсын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд Магистр болон докторын шатны сургалтанд хамрагдахыг хүсвэл доорхи материалтай танилцана уу.
-Сургалт 2010 оны 9 сард эхэлнэ.
-Тэтгэлгийн мэдээлэл: http://www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/NewsEventsAnnouncements.aspx
-Тэтгэлгийн өргөдөл: http://www.ucy.ac.cy/goto/acafsw/en-US/postgraduateOffice.aspx
-Бүртгүүлэгч нь материалаа Киприйн их сургууль /University of Cyprus/-д хүргүүлнэ.
-Нийт 16 гадаадын иргэнийг элсүүлнэ.
-Бүртгэл 2010 оны 4 сарын 15-нд дуусна.
-Тус тэтгэлэг нь сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг /сар бүр 680 евро/ олгоно. Дотуур байрны зардлыг суралцагч хариуцана.
-Эхлээд 1 жилийн хугацаатай тэтгэлэг олгогдох ба дахин нэг жилээр сунгах боломжтой. Ер нь бол магистрант нь 2 жилээр, докторант нь 4 хүртэлх жилээр үргэлжлүүлэн сунгах боломжтой. Сунгах асуудлыг 6 сар тутамд авч хэлэлцэж шийднэ.
-Тэтгэлэг авахыг хүсэгч нь тухайн гадаад орны иргэн байна. Сүүлийн 30 сараас багагүй хугацаанд эх орондоо ажиллаж, амьдарсан байх шаардлагатай
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment